Play all audios:
Бидний сайн мэдэх "F4" киноны гол дүрийн ЖҮЖИГЧИН ГҮ ХЭ СОН НӨХӨР АН ЖЭ ХЁНООС САЛЖ БАЙГАА ТУХАЙ мэдээлэл цацагдаад байгаа билээ. Хосуудын дунд ойлгомжгүй байдал үүсч, албан ёсоор
салж байгаа тухайгаа зарласан ч тэдний хувийн харилцаан дахь нууцууд олон нийтэд ил болж, багагүй шуугиан дэгдээгээд байна. Хосуудын өнгөрсөн гурван жилийн турш бичсэн мессеж ил болсон нь
жүжигчин бүсгүйг багагүй шүүмжлэлд өртөхөд хүргэсэн. Учир нь тэрбээр нөхрөө хэт их хардсаны улмаас сэтгэцийн өөрчлөлтөд орсон нь бичсэн мессежүүдээс нь тодорхой харагдаж байсан тухай Өмнөд
Солонгосын хэвлэлүүд бичиж байна. Түүний нөхөр Ан Жэ Хёныг хүмүүс эхнэрийнхээ ачаар олонд танигдсан гэж үздэг. Харин нэр алдартай болсныхоо дараа эхнэрээ хаясан гэх шүүмжлэлд өртсөн Ан Жэ
Хён тэвчихийн аргагүй байдалд орсон нь хосуудын харилцаа, хоорондоо бичсэн захидлаас харагдаж байгаа бололтой. Жүжигчин Гү Хэ Соны хувьд өмнө нь сэтгэл заслын эмчилгээнд хамрагдаж байжээ.
Тэр эхлээд нөхрөөсөө салах хүсэлт гаргасан ч эргээд нийлэхийг гуйсан аж. Харин үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй Ан Жэ Хёноос 106.7 сая вон нэхэмжилсэн ба жүжигчин бүсгүй өөрийн зээлсэн гэх 20
сая воны өрийг хасаж, нийт 86.7 сая вон өгөхийг нөхрөөсөө шаардсан юм. Улмаар нөхөр нь үүнийг ёсоор болгож, 90 сая воныг жүжигчин бүсгүйд өгсөн ч тэр дахин байшинг нь авах хүсэлтэй
байгаагаа хэлжээ. _ЖҮЖИГЧИН БҮСГҮЙН НЭХЭМЖИЛСЭН МӨНГӨН ДҮНГИЙН ЗАДАРГАА_ * ХУРИМЫН ХАНДИВ - 30 САЯ ВОН * ХУРИМЫН ХООЛ - 1.5 САЯ ВОН * GEUMHO-DONG ОРОН СУУЦНЫ ДОТООД ЗАСАЛ - 28 САЯ ВОН *
ЁНИН ОРОН СУУЦНЫ ДОТООД ЗАСАЛ - 8 САЯ ВОН * GEUMHO-DONG ОРОН СУУЦНЫ ДОТООД ЗАСАЛ - 10 САЯ ВОН * ГЭРИЙН АЖИЛ - 29.2 САЯ ВОН Жүжигчин бүсгүй мөн гэрийн ажил хийсэн хөлсөө нэхэмжилсэн ба энэ
тухайгаа дараах байдлаар илэрхийлсэн юм. > "БИД ГУРВАН ЖИЛ ҮЕРХСЭН. БИ ХОЁР > ЖИЛИЙН ГЭРИЙН АЖЛЫГ ӨДӨРТ 40,000 ВОНООР > Л ТООЦОХ БОЛНО. ХАРИН ГУРВАН ЖИЛЭЭР > ТООЦВОЛ
ӨДӨРТ 30.000 ВОН БОЛНО. ҮҮНД > МУУРЫГ АРЧЛАХ БОЛОН БУСАД ЗАРДАЛ > ОРНО. ТАВИЛГА ХУДАЛДАН АВАХ, АМЬДРАХ > ЗАРДАЛ, ХООЛ ХҮНС, ХООЛ УНД ГЭЭД > БҮГДИЙГ НЬ ХАССАН. БИ ЭЭЖИЙН УГААЛГЫН
> МАШИН, ХӨРГӨГЧ, АГААРЖУУЛАГЧИЙГ Ч > ХАССАН. НИЙТ ДҮН НЬ 106.7 САЯ ВОН, ХАРИН > МИНИЙ ЗЭЭЛСЭН 20 САЯ ВОНЫГ ХАСВАЛ 86.7 > САЯ ВОН БОЛОХ БОЛНО. БИ ГЭРЛЭЛТЭЭ > ЦУЦЛУУЛСАН УЧИР
НАМАЙГ ДАХИЖ > АЖИЛЛУУЛАХ ХҮСЭЛТ ХЭН Ч ГАРГАХГҮЙ. > ТИЙМЭЭС НАДАД БАЙШИНГАА ӨГӨХ > ХЭРЭГТЭЙ" Үүний хариуд нөхөр нь түүнийг түр хүлээхийг хүсэж, данс нь хэдийнэ хасах
үзүүлэлттэй болсныг учирлажээ. Гэтэл Гү Хэ Сон салалтынхаа тухай дахин нэг бодож үзэхийг сануулж, эргэн нийлэх тухай дурьдхад нөхөр нь эрс татгалзаж, өөрөөс нь салахыг гуйж эхэлсэн байна.
Хосуудын амьдрал, тэдний харилцааны асуудлыг Өмнөд Солонгосын бараг бүх хэвлэл энэчлэн бичиж байгаа юм.