Play all audios:
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. 2021 оны 03 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан
мэдээ: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн хойд хэсгээр секундэд 12-14
метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр
3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 8-13 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар
үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 3-5 градус дулаан байна. БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 5-7 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 3-5 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын
даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.